Хятадад газар хөдлөлтийн улмаас 46 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 06

Хятадын баруун хэсгийн Сычуань мужид өчигдөр /2022.09.05/ 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 46 хүн амиа алджээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг аврахад бүх хүчээ дайчлахыг уриаллаа.

Хятадын газар хөдлөлтийн төв сүлжээний газраас мэдээлснээр, чичирхийлэл Төвөдийн баруун хэсэгт мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт 16 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлт болсон хэсэгт зэргэлдээх мужуудаас аврагчдыг дайчлан ажиллаж байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.

Байгалийн гамшгийн улмаас 16 хүн сураггүй алга болжээ. Хятадын дарга Си Жиньпин “Хүмүүсийн амийг аврах, хохирлыг багасгах нь гол даалгавар юм” хэмээгээд анхаарал болгоомжоо алдахгүй байхыг уриалжээ.

Газар хөдлөлтийн голомтод 580 орчим аврагч ажиллаж байгаа аж.

 

                                                                                                                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top