КОВИД 19 | Өмнөговь аймагт халдварын 22 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 04

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.09.04 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 76 тохиолдол батлагдсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.

 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт - 46
  • Орон нутагт - 30

Орон нутагт батлагдсан тохиолдлын 22 нь Өмнөговь аймагт, гурав нь Архангай, дөрөв нь Дорнод, нэг нь Дорноговь аймагт байна. 

Коронавируст халдварын Омикрон хувилбарын шинэ тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ХӨСҮТ-өөс хувийн ариун цэврээ сахиж, маск зүүхийг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top