Агропаркийн жимсний мод 90 гаруй хувийн ургалттай байна

2022 оны 08 сарын 26

Булган аймгийн Онцгой байдлын газраас  “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3.2 га хэмжээтэй “Агропарк, мод жимс ургуулах үржүүлгийн талбай”-г байгуулан, 7800 ширхэг үхрийн нүд, чацаргананы суулгац тариалаад байна.

Агропаркт  гүний худаг гарган, мод нэг бүрт жигд хүргэх зорилгоор дуслын усалгааны системийг ашиглаж, арчилгааг цаг тухай бүрт тогтмол хийснээр 90 гаруй хувийн ургалттай байна.

Мөн алба хаагчдын хүнсний хэрэглээнд зориулж,0,2 га талбайд төмс, хүнсний ногоо тарьсан юм гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(192.82.75.135) 2022 оны 08 сарын 26

Овоо ш дээ,болж байна

0  |  0
Top