ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 12

Өнөөдөр 2022.08.12. Монгол эх оронд маань нар 05 цаг 43 минутад мандлаа. 20 цаг 12 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 24-26 градус, шөнөдөө 10-12 градус дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын залуусын өдөр. Дэлхийн улс орнуудаас Зимбабвед Батлан хамгаалах хүчний өдөр бол Киргизэд Эрүүгийн салбарын ажилтны өдөр, ОХУ-д Агаарын цэргийн хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн гитарчин Пэт Мэтэни, Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олланд, Испанийн хөл бөмбөгч Чики Бегиристайн, Их Британийн дуучин Танита Тикарам, Америкийн жүжигчин Ребекка Гейхарт, Доминик Суэйн, Италийн хөл бөмбөгч Марио Балотелли Английн супер модель, жүжигчин Кара Делевинь зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1960 оны энэ өдөр Цейлонд хэвлэлийн цензур бий болов.

1970 оны энэ өдөр Женис Жоплин Харвардын их сургуульд сүүлчийн концертоо хийжээ.

1978 оны энэ өдөр Япон, Хятад улс найрамдал, нөхөрлөлийн гэрээ байгуулжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Энэ эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top