Б.Орхонбаяр арслангийн хүндэтгэлийн наадамд Улсын арслан Ц.Содномдорж түрүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Өнөө жилийн Улсын баяр наадамд ес даван үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Атар трейд” компанийн бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх наадам өчигдөр /2022.08.05/ Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод болж, өндөрлөлөө. 

Улсын арслан цолны мялаалга наадамд улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын харцага Ш.Уламбаяр, Б.Одгэрэл, Ш.Пүрэвгарьд, улсын начин Д.Тамир нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 96 бөх хүчийг үзэн барилдсанаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Монос” группийн бөх Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” компанийн бөх Улсын гарьд М.Бадарч үзүүрлэлээ. 

Хүндэтгэлийн барилдааны үзүүр, түрүү бөхийн бичлэгийг эндээс үзнэ үү. 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.163) 2022 оны 08 сарын 06

Орхонбаяр удахгүй аварга болж уран мэх, хүч чадлаараа ард олноо баясгаж яваарай.

0  |  0
Зочин(103.229.120.143) 2022 оны 08 сарын 06

Орхонбаяраас нь дохинг илэрчихвэл яах улс юм бол, яарвал даарна гэдэг биз

0  |  3
Ах(202.126.88.85) 2022 оны 08 сарын 06

Сэвснүүд

0  |  4
Top