Сар шинийн түрүү бөх Э.Мөнхжаргал АЙМГИЙН АРСЛАН цол хүртлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 22

XVII жарны Буян үйлдэгч хэмээх усан барс жил буюу энэ 2022 оны сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд түрүүлсэн Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал өчигдөр (2022.07.21) Багахангай дүүргийн баяр наадамд зодоглон, түрүүлж АЙМГИЙН АРСЛАН цол хүртжээ. 

Аймгийн заан цолтойдоо сар шинийн барилдаанд түрүүлсэн Эрдэнэхүүгийн Мөнхжаргалын хувьд 2019 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд үзүүрлэн, аймгийн заан цол хүртэж байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top