Газрын тосны үнэ буурчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дөрвөн хувиар буурч, “Brent” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 99 ам.доллароос буусан нь дөрөвдүгээр сарын 12-ноос хойш бүртгэгдсэн хамгийн доод үзүүлэлт.

Газрын тосны есдүгээр сарын фючерс үнэ 4.02 хувиар буурч, нэг баррель нь 98.64 ам.доллар болсон байна. “WTI” төрлийн газрын тосны наймдугаар сарын фючерс үнэ мөн 4.3 хувиар буурч, 95.22 ам.доллар болжээ. Дэлхийн зах зээл дээр хомстол үүсэх эрсдэлээс үүдэн газрын тосны үнэ нэг хоногийн дотор 103.87 ам.доллар болж өсөж байсан билээ. Энэ нь Норвегийн “Norwegian Oil and Gas” компанийн ажилчид ажил хаясантай холбоотой. Шинжээчид тус компанийн экспортын хэмжээ 56 хувь хүртэл буурна гэж таамаглаж байсан юм.

Үүнээс гадна хөрөнгө оруулагчид Америкийн газрын тосны хүрээлэнгээс АНУ дахь газрын тосны олборлолтын үнэлгээ гарна гэсэн хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top