“Эрхэт Монгол” групп, Пусаны “Нүүдэлчин Монголчууд” наадамд БАРИЛГЫН ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛНА

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 02

Пусан хот дахь монгол иргэд, Өмнөд Кёнгсан муж дахь монголчуудын "Тулга" нэгдлийн санаачилгаар "Нүүдэлчин Монгол” наадмыг БНСУ-д амьдарч буй монголчуудын дунд зохион байгуулах гэж байна. 

БНСУ-ын Пусан хотноо маргааш буюу 7-р сарын 3-ны өдөр эхлэх хамгийн том шагналын сантай, хамгийн олон хүнийг хамруулах “Нүүдэлчин монголчууд” наадамд “Эрхэт Монгол” групп бие даасан болоод хамтарсан барилгын томоохон төслүүдээ танилцуулахаар боллоо.

Зөвхөн БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй монголчуудыгаа зорин, онцгой нөхцөл, хямдралтай захиалгыг газар дээр нь олгохоор болсон “Эрхэт Монгол” группийн барилгын төслүүдийн танилцуулах өдөрлөгт хүрэлцэн ирж, захиалгаа баталгаажуулсан захиалагч нартаа дараах боломжуудыг санал болгож байна. 

ТУХАЙЛБАЛ,

  • Урьдчилгаа 0 хувь

 

  • Хадгаламжаар баталгаажсан урьдчилгаа

 

  • 36-50 сарын хугацаанд компанийн хүүгүй зээлд хамрагдах боломж

Эдгээрээс гадна Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зөвхөн монголчууддаа зориулан хаана ч байхгүй хямд үнээр үнээр захиалга өгөх боломжийг олгож байгаа тул эрхэм та бүхнийг хүрэлцэн ирж, захиалгаа өгөхийг урьж байна.

“Эрхэт монгол” группийн мэдээллийн ажилчидтай 010-5806-9080 010-8410-9780 дугаараар холбогдож, төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

“ЭРХЭТ МОНГОЛ” ГРУППИЙН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛЧИДТАЙ 010-5806-9080 010-8410-9780 ДУГААРААР ХОЛБОГДОЖ, ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ.

“Эрхэт Монгол” групп  Улаанбаатар хотноо 688 айлын “Сити Резиденс” өндөр чанартай орон сууц, 589 айлын, дөрвөн улирлын “Гранд Маршал” тансаг зэрэглэлийн цогцолбор хотхон, 2224 айлын “Хайрын хот” өндөр зэрэглэлийн хаус хороолол, Барилгын материал, худалдаа үйлчилгээний "Хонхор" паркын бүтээн байгуулалтаа эхлүүлээд байгаа бол Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 650 айлын “DZ Residence 1, 2” өндөр чанартай орон сууцны төслөө маш амжилттай хэрэгжүүлж байна.

Дашрамд өгүүлэхэд “Нүүдэлчин монголчууд” наадам БНСУ-ын Пусан хотын Кымжон дүүрэгт байрлах Тэханбүлгюжугэжунг Хунбобса буддын хийдийн өмнөх Зүлгэн талбайд зохион байгуулагдана.

11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй "Нүүдэлчин Монгол" наадмын Ерөнхий зохион байгуулагчаар "Намуун Трэйд" ХХК, "Солонгос-Монголын спорт, соёлын холбоо" ажиллаж байгаа бол Ерөнхий ивээн тэтгэгчээр "Ханнарэ соёлын сан", дэмжигч байгууллага, хувь хүнээр Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газар, Кёнгсан муж дахь Монгол Улсын Өргөмжит консул, Чолла муж дахь Монгол Улсын Өргөмжит Консул, Эйр Пусан, Төрийн банк, Тур пон ХХК, Чаншин их сургууль, Кымжон нунхёп зэрэг тус тус оролцож байна.

Наадмын үйл ажиллагааг нээж урлаг, соёл, монгол морин циркийн үзүүлбэр зохион байгуулагдах ба Ерөнхий найруулагч, хөтлөгчөөр Данкүүк их сургуулийн Соёл урлагийн дээд сургуулийн 5-р дамжааны оюутан Т.Сэдэд, хөгжмийн найруулагчаар "Шувуу энтертайнмэнт"-ийн захирал Г.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна. 

Наадамд үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, хүүхдийн наадам, олс таталт, гар барилдааны  тэмцээн, монгол дээлний ёслол зэрэг хөтөлбөр багтсан ба ирсэн хүн бүр сугалаанд хамрагдаж, азтай үзэгчийг Пусан-Улаанбаатар-Пусан чиглэлийн онгоцны тийзээр урамшуулах ажээ. 

Шагайн харвааны тэмцээнийг нийслэлийн Шагайн салбар холбооны Нарийн бичгийн дарга, Дун-А Их Сургуулийн докторант Ц.Энхтөгс зохион байгуулж, хүндэт зочноор Монголын шагайн холбооны ерөнхийлөгч Ц.Энхбат хүрэлцэн уригдаж оролцох болно.

Наадмын видео бичлэгийг "MKor, Z Studio", фото гэрэл зургийг сэтгүүлч А.Навчаа нар тус тус хариуцан ажиллах ба үндэсний хоолны газрууд үйлчилгээ үзүүлж, банк санхүү, аялал жуулчлалын компаниуд, гоо сайхны эмнэлэг зэрэг байгууллагууд өөр өөрсдийн үйлчилгээгээ сурталчлан таниулахаас гадна морьтой болон үндэсний хувцастай зураг авах "Photo Zone" үйлчилгээ үзүүлэх аж. 

Наадмын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 010-7403-6366 болон 010-4470-0809 тоот утаснаас лавлаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(192.82.82.244) 2022 оны 07 сарын 02

hhah solongos bdg heded uu shsh

0  |  0
Top