НҮБ Украин дахь оролцоогоо нэмэгдүүлэхэд бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

 

НҮБ Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улс дахь хүмүүнлэгийн оролцоогоо өргөжүүлэхэд бэлэн гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.

Түүний хэлснээр, мөргөлдөөнд оролцогч талууд Донецкт цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байна. Үүний дүнд олон арван энгийн иргэн амиа алдаж, шархдаж байна. Үүнтэй ижил нөхцөл Луганкст мөн үүсээд байна. Тус мужид агаарын цохилт, буудалцааны улмаас энгийн иргэдийн амьдрах нөхцөлгүй болж байна. Мөргөлдөөнд оролцогч талууд энгийн иргэнд, иргэний дэд бүтцийг хамгаалах үүргээ биелүүлэх шаардлагатай.

Үүнээс гадна НҮБ Украины үр тариаг экспортлох асуудлыг идэвхтэй хэлэлцсээр байна. Гэхдээ одоогоор тохиролцоонд хүрч чадаагүй байна гэж Дюжаррик тодруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top