Иранд галт тэрэг замаас гарч, 17 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Иранд өнөөдөр /2022.06.08/ зорчигч тээврийн галт тэрэг замаас гарсны улмаас 17 хүн амиа алджээ.

Тус улсын зүүн хэсэгт болсон энэхүү ослын улмаас 50 хүн гэмтэж бэртсэн байна. Табас хотын ойролцоо галт тэрэг замаас гарсан газарт аврагч нар ажиллаж байгаа аж.

YJC агентлагийн мэдээлснээр Мешхедээс Йезд хот руу явж байсан галт тэрэг экскаватортой мөргөлдсөн байна.

Уг галт тэргэнд 430 орчим хүн зорчиж байсан талаар Ираны Улаан хавирган сар нийгэмлэгээс мэдээлжээ. Аврагч нар галт тэрэгний бүх тасалгаануудыг шалгаж дуусахаар амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгааг осол болсон дүүргийн тэргүүн хэлжээ.

Гэмтэж бэртсэн хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Ослын газарт аврагч болон эмч нарын баг ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top