Хүнсний ногоо, модны үрсэлгээний хүлэмж байгуулан, тариалалт хийжээ

2022 оны 06 сарын 07

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 200 мянган мод, 30 мянган жимс, жимсгэнийг тариалах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Хаврын тариалалтын өдрүүдэд нийт 388 шар хуайс, чацаргана, буйлс, улиас зэрэг модыг Онцгой байдлын газар болон Улсын нөөцийн салбарт тариалж, усалгаа арчилгааг хийж байгаа юм.

Байгууллагын гадна талын 230 мкв талбайд зүлэгжүүлэлт хийж, 6х20м, 8х4м хэмжээтэй хоёр хүлэмжийг аймгийн Хүнс хөдөө аж, ахуйн газрын дэмжлэгээр байгуулан, хүнсний нарийн ногоо болон модны үрсэлгээг тарьсан байна.  

Түүнчлэн 1,3 га талбайд төмс, хүнсний ногоог алба хаагчдын хэрэгцээнд зориулж тариалсан бол аймаг, орон нутгийн дэмжлэгээр “Залуучуудын өргөн чөлөө”-г тохижуулах, мод тариалахаар төлөвлөн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top