Мод, жимс, жимсгэний талбайг байгуулан, үрсэлгээг тариалж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 05

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 2022 оны хаврын тариалалтын өдрүүдэд 2664 мод, жимс, жимсгэнийг тарьж, усалгаа арчилгааг хийж байна.

 

 

Мөн Түмэнцогт сум дахь Улсын нөөцийн салбарын өвсний агуулахыг түшиглэн модны үрсэлгээний талбайг байгуулан 1400 ширхэг агч, улиас, гүйлс модны үрийг тариалж байгаа бол Баруун-Урт сум дахь Улсын нөөцийн цэгийн байгууллагын эзэмшлийн талбайд жимсний 5295м2 талбайг байгуулан 400 ширхэг чацарганы үрийг тус тус тариалж байна.

 

 

Түүнчлэн Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид Эрдэнэцагаан, Түмэнцогт сумын Засаг даргын тамгын газартай хамтран нийтийн эзэмшлийн талбайд 1419 ширхэг хайлаас модыг тариалжээ.

 

 

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар нь 2030 он гэхэд 300 мянган мод, 30 мянган жимс, жимсгэний модыг тарьж, ургуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top