Монголбанк энэ оны дөрөвдүгээр сард 358.9 килограмм үнэт металл худалдан авчээ.
Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 килограммаар буурсан үзүүлэлт юм.
Дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 килограмм үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны дөрөвдүгээр сард 188,943 төгрөг байв.
Сэтгэгдэл ( 0 )