Монголбанк энэ сард $682.5 саяыг нийлүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

 

Монголбанк энэ долоо хоногийн пүрэв гарагийн гадаад валютын дуудлага худалдаагаар цахим талбарт 53 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. 

Ингэснээр дөрөвдүгээр сар гарснаас хойш Гадаад валютын улсын нөөцөөс нийт 682.5 сая ам.долларыг цахим талбараар дамжуулан зах зээлд нийлүүлжээ.

Тодотгоход, Төв банк  энэ сард  гадаад валютын дуудлага худалдаа болдог товлолт өдрүүд болох мягмар, пүрэв гарагуудаас өөр гарагт хоёр удаа ам.долларын нийлүүлэлт хийжээ. 

Дөрөвдүгээр сарын 13-нд шатахуун болон цахилгаан эрчим хүчний гадаад төлбөр тооцоонд зориулж цахим талбараар дамжуулан 65.3 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна. 

Мөн дөрөвдүгээр сарын 27-нд шатахуун болон цахилгаан эрчим хүчний гадаад төлбөр тооцоонд зориулж цахим талбараар дамжуулан 65.5 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top