Хурдан морины сунгааны үеэр унаач хүүхэд амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Өнгөрөгч амралтын өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны сунгааны үеэр унаач хүүхэд мориноос унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Унаач хүү 14 настай байжээ. Хүүг гэмтсэн даруйд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч ухаан оролгүй байсаар амьсгал хураасан аж. 

Засгийн газраас “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоол баталж, жил бүрийн арвандүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглоод байгаа ч хүүхдийн аминд хүрсэн уралдааныг хөдөө, орон нутагт явуулсаар байна. 

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан байдаг. 

Гэвч албаныхны өгч буй мэдээллээр, хурдан морины уралдаан болон сунгааны үеэр сүүлийн хоёр жилд 13 хүүхэд нас барсан гэх бөгөөд хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулсан этгээдүүд нөхөн төлбөр өгсөн тохиолдол байдаггүй ажээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одоо цагт морио унаж(66.181.161.55) 2022 оны 04 сарын 28

Өнөө цагийн малчид уяач морио унаж эдэлхээ байсан морь унаж явахгүй дан машин мотоциклоор явж байгаа учир тухайн орон нутгийн газрын байршил зам харгуй бут бударгана хаана ямар нүх сүв бөйгааг мэддэггүй ер морины сунгаа хийдэггүй газар хийсэн настай ахмад газар орноо мэддэг хүмүүсээс асууж сураглахгүй дураараа сунгаа хийсэнээс болж хүүхэд амь насаа алдаж харамсалтай хэрэг гарсан хойшид тар сунгаа хийх нарийвчлан үзэж хүүхэдээ хамгаалалтын хувцас хэрэглэл өмсгөлтэй эцэг эхийн зөвшөөрөл даатгалтай байж морио унуулдаг байх хэрэгтэй

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 28

Сайнцагаан сум гэдэг чинь аймгийн төв нь ш дээ, тэр аймгийн удирдлагууд нь юугаа харж байдаг байна аа, аягүй бол аймгийн удирдлагууд нь бас нэг морины өвчтэй нөхөд байгаа даа,хууль зөрчдөг нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ, данх толгтойт чадах болов уу

0  |  0
(103.10.20.57) 2022 оны 04 сарын 28

indianuudad mori unuulj bolohgui

0  |  0
Оюунбаатар (202.55.180.226) 2022 оны 04 сарын 29

Маш харамсалтай. \nГэхдээ ☝️Нөхөн төлбөр өгсөн юм байдаггүй л гэнэ. Ер нь Монголд огт морин уралдаан хэрэггүй гэж боддог хүмүүс байдаг бололтой. Бие биенийхээ үзэл бодол сонирхолыг хүндэтгэж зэрэгцэн орших хэрэгтэй. Энэ жил Монголын уяачид миний мэдэхээр Тэрбум төгрөгийн хандив хорт хавдартай тэмцээж буй хүмүүст өглөө . Сая хамгийн сүүлд М.Туяа гэдэг хүнд 101 сая төгрөг. өчигдөр сагсан бөмбөгийн тэмцээний орлого 25 сая төгрөг бас л хорт хавдартай хүнд өглөө энэ дээр ирээд нэг мэдээ аваад оруулаач дандаа муу юм хайж эрж явах юм.Сайныг нь олж хардаг мэлмийгээ нээ байнга муу юмны араас явна гэж юу

0  |  1
1(192.82.87.146) 2022 оны 04 сарын 28

Ymar baynii goron garaa boldoo

0  |  0
Top