ОРХОН: Урлагийн сургуультай болно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Орхон аймагт баригдах “Урлагийн сургууль”-ийн барилгын явц удаашралтай байгаа ч Ерөнхий боловсролын IV сургуулийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал,  тус сургуульд уран нугаралт, бүжиг, уран зураг, төгөлдөр хуур зэрэг 10 орчим мэргэжлээс сонгон бүртгүүлэх боломжтой бөгөөд 1-12 дугаар ангийн хүүхдүүдээ цахимаар бүртгэж эхлээд байгаа ажээ.

Тун удахгүй сургуулийн барилга ашиглалтад орох бөгөөд ингэснээр үйл ажиллагаа улам өргөжинө хэмээн эх сурвалж мэдээллэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top