Бяцхан татар охиноос ДЭЛХИЙН ТАМИРЧИН болсон Камила Валиева

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

ОХУ-ын уран гулгагч, 15 настай Камила Валиева Бээжингийн олимп эхлэхтэй зэрэгцэн олны анхаарлыг татсаар байна.

Дэлхийн рекорд оноог эзэмшигч Камила Валиева багийн тэмцээнд алтан медалийн болзол хангасныхаа дараа допингийн асуудалд холбогдсон билээ.

Спортын арбитрын шүүхээс Камилаг богино болон чөлөөт үзүүлбэрт оролцохыг зөвшөөрсөн ч ОУОХ-ноос түүнийг медалийн болзол хангасан тохиолдолд шагнал гардуулах ёслол хийхгүй гэж зарлаад байна.

Оросын уран гулгалтын олимпын гол найдвар, шинэ од Камила Валиева өнөөдөр 18:00 цагаас эхлэх эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрийн тэмцээнд хамгийн сүүлд үзүүлбэрээ үзүүлнэ.

Учир нь Камила богино үзүүлбэрийн тэмцээнд 82.16 оноогоор тэргүүлсэн билээ.


Бага нас
 


Камила Валиева 2006 оны дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Татарстаны нийслэл Казань хотод төрсөн.

Валиева уран гулгалтын түүхэнд богино үзүүлбэрт 90-ээс дээш, чөлөөт үзүүлбэрт 185-аас дээш оноо авч, нийт оноо нь 272-ыг давсан ганцаарчилсан төрлийн анхны уран гулгагч.

Камила гурван нас, таван сартайгаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэсэн. Эцэг, эх нь охиноо бие султай хүүхэд болж өсөх вий гэж эмээхдээ хэд хэдэн секцэнд зэрэг явуулжээ.

Бүжиг, балет, уран сайхны гимнастик, уран гулгалтаар хичээллэсэн Камила эцсийн сонголт хийх цаг ирэхэд эргэлзэлгүйгээр уран гулгалтыг сонгожээ.

Камила “Балетаар хичээллэсэн нь миний сунгалтыг сайжруулсан. Эцэст нь уран гулгалтыг сонгоход надад сунгалт хийх гэж зовох шаардлага гараагүй, амархан байсан” хэмээн ярьсан байна.

Охин мөн “Бага байхад ээж маань уран гулгалт, эсвэл уран сайхны гимнастик, нэг бол балетыг сонго гэж тодорхой хэлсэн. Надад уран гулгалт илүү таалагдсан. Гулгалтаа баяжуулахад балетын урлаг надад тусалсан” гэжээ.

Тутберизегийн шавь болсон нь
 


Удалгүй эцэг, эх нь охиныхоо авьяасыг илүү хөгжүүлэхээр Москвад ирж, алдартай дасгалжуулагчдыг бараадсан байна.

Камила зургаан настайгаасаа Москвад амжилттай гулгаж байсан ч 2018 онд хөлөө хугалсныхаа дараа төөрөлдөж эхэлсэн гэдэг. Охин уран гулгалтаар үргэлжлүүлэн хичээллэх эсэхээ удаан боджээ. Гэмтлийн дараа түүний амжилт ч буурсан байв.

Гэхдээ Камила цагаа олж Этери Тутберизегийн багт шалгуулжээ. Цөхрөлд орсон уран гулгагчдыг ойлгодог, өөрөө ийм зам туулсан Этери Тутберизе Камилаг багтаа авснаар охин амжилтын оргил өөд өгсөж эхлэв.
 


Этери Тутберизегийн багт орсон Камила Оросын уран гулгалтын Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шууд мөнгөн медаль хүртсэн байна.

Камила Тутберизегийн бас нэгэн шавь Анна Щербаковагийн дараа бичигдсэн ч өөрийн шүтээн Александра Трусоваг ардаа орхиж байв.

Камила бага байхдаа олимпын аварга уран гулгагч Аделина Сотникова, Юлия Липницкая нарын гулгалтыг үзэж, тэдний замналаар явахыг хүсдэг байв. Дараа нь тэр Пёнчаны олимпын аварга Алина Загитоваг болон хамт хичээллэдэг Александра Трусоваг шүтэх болсон байна.

Татар ёс жаягаа дээдэлдэг Камила
 

Татар ард түмний нэгэн адил ёс заншлаа хүндэтгэн дагадаг Камила Шинэ жилийг төрсөн хот Казаньдаа гэр бүл, хамаатан саднаараа олуулаа тэмдэглэх дуртай.

Камила татар үндэсний хоолондоо дуртай. Эмээ нь татар лапша зэрэг үндэсний хоолоо байнга хийдэг. Камила эмээдээ туслангаа хоол хийж сурах дуртай.

Камилагийн аав, ээжийнх нь тухай мэдээлэл ихэд нууц байдаг. Ээжийнх нь нэрийг Алсу гэдэг бөгөөд нэгэн үзэгчийн цахим орчинд тавьсан зургаас харахад тэр охинтойгоо маш адилхан аж. Харин охины аавынх нь талаар мэдээлэл огт байдаггүй аж. Камила ярилцлага өгөхдөө “Манай аав, ээж” гэж ярьдаг ч аавынх нь талаарх мэдээлэл нууц хэвээр.
 


Түүний эцэг, эх чамгүй үнэтэй спортын тамирчин охиноо санхүүгээр дэмжихийн тулд амралтгүй ажилладаг гэнэ.

Камила “Намайг дэмжиж, хүнд хэцүү, баяр баясгалантай, аз жаргалтай бүхий л цаг үед хамт байсаар ирсэн ээждээ баярлалаа” хэмээн байнга талархлаа илэрхийлдэг.

Аялах мөрөөдөлтэй охин
 


Камила одоогоор найз залуугүй бөгөөд уран гулгагч Алиса Беспалова болон түүний ах Георгийтой найзалж, нөхөрлөдөг аж. Тэд бүгд Этери Тутберизегийн шавь нар юм.

Бүх л тамирчдын нэгэн адил чөлөөт цаг гэж бараг байдаггүй Камила охин мөсөн талбайгаас өөр газар байх цөөн хормоо хайртай нохойтойгоо хамт өнгөрүүлдэг.

Камила 2019 онд шүтэн бишрэгчдээсээ бэлгэнд авсан Лёва гэх жижигхэн, хөвсгөр нохойгоо тэврэн зугаалах дуртай. Тэр амьтанд маш их хайртай бөгөөд гэртээ муур тэжээдэг. Лёва нохой нь өөрийн гэсэн Instagram хуудастай аж.
 

Камила мөн унадаг дугуй, ролик зэрэгт нугасгүй. Vogue сэтгүүлд зургаа авахуулах, жолооны эрх авахыг хүсэж буйгаа ярьдаг Камила Иран, Саудын Араб, Йемен зэрэг орны дурсгалт газраар аялах мөрөөдөлтэй.

Бүжиглэх, зураг зурах дуртай Камилад хөл хорионы үеэр зураг зурах цаг зав гарчээ. Валиева Инстаграм хөтөлж, спортын амьдралаа хуваалцдаг. Тэр 400 мянга гаруй дагагчтай бөгөөд энэ тоо улам нэмэгдсээр байна.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жавхлантөгс.Б(122.201.22.19) 2023 оны 04 сарын 04

Камила валиева чи бол гайхамшигтай хамгийн төгс байж чадсан үнэхээр мундаг охин

2  |  0
Зочин(103.80.210.114) 2022 оны 02 сарын 21

Одоо сэтгэлээ сэргээж байгаад Дэлхийн аваргын тэмцээн дээр үзүүлээд өгөөрэй.

1  |  0
Алтанзул(202.55.188.36) 2022 оны 02 сарын 21

Сэтгэлийн тэнхээтэй байгаарай дараагийн олимпоор уулзий

3  |  2
зочин(59.153.87.172) 2022 оны 02 сарын 21

Сайхан охин ирээдүй гэрэлтэнэ. Муу муухай бодолтонгуудын буруу үйл өөрсөдөд нь тусдаг бичигдээгүй хуультай. Аль ч улсыэ хэнбэ гуай нь бай

3  |  0
tarar ystan hereggui(202.21.107.103) 2023 оны 12 сарын 19

muu tatar ystanguud mongold hereggui.mongol gedeg bol Halhuud yuma.kamila batsaan bol biein hugjil bulchingiin mass mash sul doroi setgeliin tenhee bur bhgui gulgaltiin tegnikiig mash buruu ezemshsen zugeer l urang gulgaltiig muuhai haragduulsan dopingchin shivshig bilee.AGUU IH GUREN SILONGOS HYTAD JAPANII tamirchid deliin gaigamshiguud byumaa.Tedniigee jjijig mongolchuud ni demjinee

1  |  27
Gii(76.170.58.239) 2022 оны 02 сарын 21

Заавал олимпд орж түрүүлээрэй Од минь !!!

5  |  0
Zochin(139.5.219.134) 2023 оны 12 сарын 19

Daraagiin olimpiin delhiin avarga bolno doo. Amjilt

8  |  1
Цоомоо(150.129.142.246) 2023 оны 04 сарын 04

Амжилт хүсье. Элэг нэгт орны охин минь. Чамаар дэлхий нийтээрээ бахархаж байнаа.

15  |  2
Зочин (192.82.81.112) 2022 оны 02 сарын 21

Бяцхан охинд байхгүй авьяастай охин шүү.Аав ээжид бас баяр хүргэе

10  |  1
Zochin(202.126.88.155) 2022 оны 02 сарын 21

Гайхалтай авъяслаг охиныг төрүүлсэн аав, ээжид нь баяр хүргэе.Дэндүү ховор авъястай, зоригтой мундаг охинд баяр хүргэе, ирээдүйн бүхий л зам нь гэрэлтэж, харгуй нь дардан баыхын ерөөл өргөе.Од охин шүү.

19  |  1
jagaa(66.181.161.10) 2022 оны 02 сарын 21

Mash ih amjilt

5  |  1
jagaa(66.181.161.10) 2022 оны 02 сарын 21

Mash ih amjilt

5  |  1
Зочин(66.181.161.121) 2022 оны 02 сарын 21

Evii dee. Joohon ohin bn shdee.

8  |  2
Зочин(192.82.83.91) 2022 оны 02 сарын 21

Чадсан шүү уран гулгагч бяцхан мисс минь гайхалтай

14  |  1
зочин (202.9.46.9) 2022 оны 02 сарын 21

21- Р ЗУУНЫ ОЛИМПЫН ЯЛАГДАШГҮЙ, МАНЛАЙ УРАН ГУЛГАГЧ ТАМИРЧИН ОХИНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

18  |  1
Top