Этери Тутберизе: Камила, чи бол бидний од

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

ОХУ-ын алдарт дасгалжуулагч Этери Тутберизе шавь нарынхаа Бээжинд үзүүлсэн амжилтыг дүгнэж, Инстаграмдаа бичвэр оруулжээ.

Тэрбээр допингийн дуулианд холбогдон сэтгэл санааны хүнд байдалд орж, шийдвэрлэх мөчид тааруу гулгасан Камила Валиевагийн талаар “Камила багийн төрөлд аварга болсон. Чи бол бидний од. Маш эмзэгхэн ч маш хүчтэй тамирчин. Камилад, манай багийнханд ирсэн сорилтыг бид хамтдаа туулах ёстой. Өчигдөр инээж байсан хүмүүс өнөөдөр танихгүй хүмүүс мэт дайрч, үл тоож, улыг нь шагайж байхыг харлаа. Ийм хүмүүсийн үнэн чанар танигдаж, биднээс эрт холдсон нь сайн хэрэг” гэсэн байлаа.
 


Этери Тутберизе түүнчлэн анх удаа олимпод спортын хос дасгалжуулж, Евгения Тарасова, Валадимир Морозов нар олимпын мөнгөн медаль хүртсэн талаараа “Хэзээ ч бууж өгөөгүй манай баатрууд бидэнд хандан тусламж хүсэн ирэхэд халуун дотноор угтан авч, бэлтгэлийг нь хангаж, тамирчин хүний замналын хамгийн чухал тэмцээний өмнө чадварлаг мэргэжилтнүүдийн хамтаар ажиллаж, манай хоёр шилдэг үзүүлбэрээ үзүүлж, олон хүний итгэхгүй байсан ур чадварыг үзүүллээ” гэжээ.
 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цээгмй(66.181.178.200) 2022 оны 02 сарын 25

Ямарч уралдаан тэмцээн олимп гэх тэмцээнүүдэд ямарч төрөл байсаноросыг л дэмжих юмдаа

6  |  0
Зочин(103.26.195.54) 2022 оны 02 сарын 25

Орос үнэхээр мундаг нь үнэн. Муулмаар бсан ч үг олдсонгүй

5  |  1
Нарангэрээл(64.119.31.186) 2022 оны 02 сарын 25

Түүхэнд мөнхлөөд дахин давтагдашгүй тамирчин юмаа гэдгээ дэлхийд мөнхөлсөн гүнжээ агуу чадвар хэнч хэзээ орлож чадахгүй

5  |  1
Баярмаа (103.26.195.22) 2022 оны 02 сарын 22

Сургуулийн сурагч байхдаа, мен 10-р ангиа тегсеед байхдаа ч Оросын болон Олон улсын уран гулгалтын тэмцээнийг орой бур, едер бур Оросын телевизээр уздэг байлаа. Уран гулгалт узэж байхдаа миний сэтгэл бодол их гое болдог байв. Надад одоог хуртэл багадаа узэж байсан уран гулгалт санагдаж, сайхан сэтгэл тердег. Би тэр уед Аргентин, Орос, Белги, Испаин, Хятад зэрэг орны уран гулгалтыг их сонирхон узэж байлаа. Аав минь уран гулгагч бужиглэн гарч ирэнгуут аав маань Аргентин, Хятад, Орос гэж байна хэмээн хэлэхэд нь их сонирхож байсан юм. Гое санагддаг байсан тэр уеийн бодол мерееедел теруулдэг байсан

5  |  0
Бизъяа(192.82.72.120) 2022 оны 02 сарын 23

Оросын уран гулгагч нар мундаг super байсан шүү амжилт урагшаа

6  |  0
Зочин(64.119.17.75) 2022 оны 02 сарын 23

Оросууд уран гулгалтаараа дэлхийд байнга тэргүүлж явдаг.Тэмцээний бүхий л явцад мэтгэл зүрхээрээ Камилатай хамт байж гайхалтай үзүүлбэрүүдийг нь үзэж ажил дээрээ уулга алдан үзэж байлаа.Үнэхээр гайхалтай байлаа. Aмжилт хүсье.

7  |  0
Одончимэг(66.181.186.168) 2022 оны 02 сарын 22

Гайхалтай Бахархаж байна

3  |  0
Эрдэнэхүү (66.181.161.15) 2022 оны 02 сарын 22

Амжилт хүсье мундаг шүү

2  |  0
зочин(202.179.3.224) 2022 оны 02 сарын 24

2- р байранд орсон охины гаргасан ааш араншингийн хариуд энэ дасгалжуулагч хүлээн авахаас татгалзах юм байна л даа.

4  |  2
Монгол(203.91.115.55) 2022 оны 02 сарын 22

Оросууд бол энэ спортын ХААН болсон хүмүүс шүү

13  |  0
Элбэгдорж Байгалмаа(66.181.161.50) 2022 оны 02 сарын 22

Гайхалтай байсан шүү .Сэтгэл зүрхээрээ дэмжиж , гайхалтай үзүүлбэрүүдийг шүтэн биширч үзлээ .Амжилтын дээдийг хүсье

6  |  1
Дэлгэр(66.181.161.113) 2022 оны 02 сарын 22

ГАЙХАЛТАЙ ДАСГАЛЖУУЛАГЧ АСАР ЧАНД САХИЛГА БАТ ШААРДДАГ ХАТУУ ДЭГЛЭМЭЭР ШАВЬ НАРАА БЭЛДДЭГ ТИИМДЭЭ Ч ИИМ ӨНДӨР АМЖИЛТ ҮЗҮҮЛДЭГ БГАА

15  |  0
зочин(103.57.92.26) 2022 оны 02 сарын 22

гайхамшигтай эмэгтэй энэ хүний ачаар Оросууд дэлхийд хүчирхэг гэдгээ харууллаа

15  |  0
Баяр хүргэе(64.119.23.82) 2022 оны 02 сарын 22

Баяр хүргэе

8  |  0
Top