АНУ БНСУ-д 40 “F-35A” сөнөөгч онгоц нийлүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

АНУ БНСУ-ын Нисэх хүчинд “F-35A” тав дахь үеийн сөнөөгч онгоцыг нийлүүлж дуусгажээ.

“KBS” суваг эх сурвалж дурдан мэдээлснээр, сүүлийн дөрвөн сөнөөгч онгоц Умард Чүнчон мужийн Чонжү хотын нисэх онгоцны буудалд буужээ. Нийлүүлэлтийг өнгөрсөн онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй байсан ч коронавирусний цар тахлын улмаас энэ үйл явц удааширсан байна.

Тав дахь үеийн “F-35A” сөнөөгч онгоцыг АНУ-ын онгоц үйлдвэрлэгч “Lockheed Martin” компани бүтээжээ. Сөнөөгч онгоц агаар болон газар дээрх байг сөнөөх зориулалттай бөгөөд өртөг нь 75 сая ам.доллар орчим байдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top