БНСУ-ын Байгаль орчны яам цар тахлын үед хуванцар хог хаягдлыг багасгахын тулд кофе шоп, хоолны газар зэрэг үйлчилгээний газруудад нэг удаагийн аяга хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэх шийдвэрийг танилцуулжээ. Ирэх 6-р сараас эхлэн нэг удаагийн аяга ашиглан уух зүйлс зарахдаа үйлчлүүлэгчээс тодорхой хэмжээний барьцаа мөнгө авах бөгөөд хэрэглэсэн аягаа эргүүлэн өгөх үед мөнгийг нь буцаан олгох гэнэ. Эхний ээлжинд үүнийг 38.000 гаруй үйлчилгээний байгууллага дагаж мөрдөх аж.
Мөн 11-р сараас 24-с эхлэн томоохон дэлгүүр, супермаркет, хүнсний дэлгүүр, нарийн боовны газруудад гялгар уут хэрэглэхийг хориглох тухай тус яамнаас мэдээлсэн байна.
Уг арга хэмжээг нүүрсхүчлийн хийг саармагжуулж тогтвортой, дахин сэргээгдэх эдийн засагт шилжих Засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг болгон зарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )