Н.Онон: МҮОНРТ-д талцал хуваагдал байдаг гэдгийг өчигдөр л мэдлээ 

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Ингэхдээ МУГЖ Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар томилсон юм. Үүнтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон, жүжигчин Н.Онон хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ "Үндэсний телевизэд талцал, хуваагдал байдаг гэдгийг өчигдөр л байнгын хорооны хурал дээр сууж байхдаа мэдсэн. Ёс зүйн хувьд ч тэр, Үндэсний зөвлөлд сонгогдоогүй байж ямар ч уран бүтээлчтэй уулзаагүй байсан. Ер нь бол, ойлголцоно л гэж бодож байна шүү дээ. Мэдээж хуулийг өөрийнхөө хэмжээнд хардаг. Салбартаа 2001 оноос хойш ажиллаагүй. Одоо бол эргээд хуулиа сайн харах хэрэгтэй болж байх шиг байна" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗАЙЛАА ЗАЙЛ(64.119.25.232) 2025 оны 03 сарын 13

Хэр хэмжээгээ мэд оноон

1  |  0
зочин(150.129.143.166) 2025 оны 03 сарын 13

чи аль талд вэ

1  |  0
зочин(202.21.104.98) 2025 оны 03 сарын 13

эргүү мал

1  |  0
Top