ТРЭНД | Гутлын содон загварууд эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Улирал солигдох бүрд загвар зохион бүтээгчид олон тооны шинэ санаанууд гаргадаг. Түүнээс амжилттай хэд нь топ трэнд болж чаддаг бөгөөд энэ хавар эдгээр 9 загварын гутал шилдэг сонголт байх болно хэмээн тэд амалж байна. 

Өнгөрсөн жилүүдэд тав тухыг илүүд үзсэн загварууд  ноёлж байсан бол энэ жилээс эхлэн илүү албан ёсны, илүү дэгжин байхыг тэд санал болгожээ. Загвар зохион бүтээгчид хуучин загваруудыг эргүүлэн авчрахыг илүүд үзсэн байна. Ингээд энэ хавар, зуны топ загваруудаас танилцуулъя. 

Зузаан шаахай

Зарим алдартай брэндийн загвар зохион бүтээгчид тав тухтай байдлаасаа салахыг тийм ч их яарахгүй байгаа бололтой. Тэд зузаан материалаар хийгдсэн шаахайг илүүд үзжээ.

Платформ ултай гутал 

Хувцас загварын салбарт эргэн ирээд байгаа зузаан ул энэ жил ч мөн байр сууриа хадгалан үлдэх нь ээ. 

Углааш 

Хуучин бүхэн дахин төрж байгаа өнөө үед мартаж боломгүй загварын нэг бол углааш.  Илүү загварлаг болон эргэн ирж байгаа түүнийг баяртайгаар угтан аваарай. 

Содон өсгийт 

Loewe брэнд энэ удаад хумсны будагтай өсгийт танилцуулжээ. Сонирхолтой санагдаж байгаа биз. Яг үүн шиг сонин содон шийдэл бүхий өсгийтүүд энэ жилээс моданд орж эхлэх нь ээ. 

Холимог загвар 

Та пүүз ч юм шиг, өсгийт ч юм шиг, түрийт ч юм шиг загварын гутлуудыг энэ жил олноор харах нь ээ. Загварууд хоорондоо уусч цоо шинэ төрлийг бий болгож байгаа бөгөөд өөрчлөлтөд бэлэн байгаарай. 

Индүүн ул 

Энэ төрлийн загварыг нэг бол маш их хайрлана, нэг бол үзэн ядна. Ямар ч бай тэр эргэн иржээ. 

Бөөрөнхий хоншоор 

Өмнөх жилүүдэд дөрвөлжин болон гурвалжин загварын хоншоор трэнд байсан бол энэ жилээс эхлэн бөөрөнхий хоншоор ноёлох гэнэ. 

Үслэг гугтал 

Өнгөрсөн жилүүдэд үслэг загварын намхан гутлууд трэнд байсан бол энэ жилээс үслэг өсгийтүүд түүний байрыг эзлэхээр зэхэж байна. 

Эмэгтэйлэг деталиуд

Та энэ жил бүх төрлийн гутланд хэт эмэгтэйлэг гэж хэлж болохуйц шигтгээ, саа, гэх мэт чимэглэлийг олж харах нь ээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top