Ерөнхий сайд гишүүдээ томилж амжаагүй тул ЗАСГИЙН ХУРАЛДААН болохгүй

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гуравдугаар сарын 30-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг гишүүдийн олонхын саналаар томилсон.

Улмаар шинэ Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилж амжаагүй, Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр хуралдахгүй.

Харин өнөөдөр /2026.04.01/ ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл хуралдаж, шинэ Засгийн газарт хамтрах эсэх тухай хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Түүнчлэн Засгийн газрын гишүүдийг томилох асуудалд талуудын байр суурь зөрүүтэй байгаа гэх бөгөөд бүтэц бүрэлдэхүүнийг батлах үйл явц, ирэх долоо хоногийг дамжих магадлалтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top