Дугуйн улирлын нээлт өнөөдөр Төв талбайд болно

З.Энхлэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Монголын дугуйн холбооны энэ жилийн уралдаан тэмцээн өнөөдөр Төв талбайд эхэлнэ. Хаврын баярын арга хэмжээний үеэр баланк байк, виртуал дугуйн тэмцээн болон фикси дугуйн тэмцээний шилдгүүдийг тодруулна. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд оролцогчдыг өнөөдрөөс эхлэн бүртгэн авна. Хаврын баяртай давхцан дугуйчдын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар болсныг дугуйн холбооноос мэдээллээ.

Ташрамд дуулгахад, Монголын дугуйн холбооны улирлын нээлтийн тэмцээнийг дөрөвдүгээр сарын 11-д уулын дугуйн уралдаанаар эхлүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top