Ерөнхий сайдаар сонгогдсон Н.Учрал салбаруудын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зарим салбарын сайд нарыг улираана гэдгээ мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Салбаруудын нөхцөл байдлыг харгалзан үзээд хариуцсан сайдыг нь улираах шаардлагатай салбарууд байна. Энэ зөвхөн биднээс шалтгаалах асуудал биш шүү дээ” гэсэн юм.
Ерөнхий сайдын хувьд тухайн салбарын гүйцэтгэлийг харгалзан үзэхээ илэрхийллээ. Тэрээр салбар яам бүрийн ажлын гүйцэтгэлтэй танилцсан бөгөөд үүнийг харгалзан сайд нараа тодруулах юм. Ташрамд дурдахад тавдугаар сарын 1-ний дотор Төсвийн хүрээний мэдэгдэл өргөн барих хуультай. Энэ хуулийн хугацаанд багтаж кабинетаа бүрдүүлэх шаардлагатай байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )
НИЙСЛЭЛ ХОТ НЬ ӨВӨЛДӨӨ ХӨЛДӨХ ШАХАЖ, ЭМНЭЛГҮҮПИЙН АППАРАТ НЬ ЭВДЭРХИЙ, ИРГЭД НЬ ХӨХХОТ РУУ ЦУВЖ, ИРГЭД НЬ ЭМНЭЛЭГТЭЭ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХЭДЭН САРААР ДУГААРЛАЖ БАЙХАД ХУРДНЫ ЗАМД 2,3 ИХНАЯДЫГ ҮРЭН ТАРАН ХИЙХ НЬ ЭРҮҮЛ УХААНТАЙН ШИНЖ ҮҮ?