Гэмт хэргийн улмаас учирсан 1.4 тэрбум төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Прокурорын байгууллага хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байдлыг 2021 оны эхний хагас жилийн байдлаар судаллаа.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг 296 гэмт хэргийн улмаас нийт 1 тэрбум 966 сая 233 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шийдвэрээр 1 тэрбум 335 сая 938 мянган төгрөгийн хохирлыг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн бол 630 сая 295 мянган төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх асуудал шийдвэрлэгдээгүй байсан байна.

Иймээс прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд хандаж, иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох арга хэмжээг авч ажиллаж байна гэж Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 48.3 хувийг Хууль бусаар мод бэлтгэх, 29 хувийг Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их хувийг эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top