Прокурорын зөвшөөрлөөр С.Баярцогтыг суллах захирамж гарчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 20

АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтыг яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон 10 жилийн ялыг 4.8 жил болгон бууруулсан билээ. Харин Улсын Дээд шүүх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийн мөрдөн байцаалтад буцаасан юм. 

Тэгвэл хэрэг нь задарч, мөрдөн байцаалтад буцсан Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын зөвшөөрлөөр суллахаар болсон байна.

Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Орхоноос тодруулахад "Суллах захирамж гарсан нь үнэн" гэх мэдээллийг өглөө. 

Одоогоор Сангийн сайд асан С.Баярцогтыг суллах захирамж гарсан ч хорих ангид нь очоогүй байгаа аж. Суллах захирамж хорих ангид нь албан ёсоор очсон даруйд Сангийн сайд асан С.Баярцогтыг суллана гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.51) 2025 оны 03 сарын 13

ОРГОДОЛ ХУЛГАЙЧ САЙХАНБИЛЭГ НЬ ОДОО ИРЭХ БАЙХ ДАА..................

1  |  0
afganistan(103.57.94.15) 2025 оны 03 сарын 13

manai talibanuud sullagdaad

2  |  0
хн(77.38.148.28) 2025 оны 03 сарын 13

урвагчид

2  |  0
зочин(64.119.29.63) 2025 оны 03 сарын 13

1

1  |  0
Od(66.181.161.112) 2025 оны 03 сарын 13

Sain uls tursn

1  |  1
энэ новш(192.82.86.243) 2025 оны 03 сарын 13

хүн хог адгийн шаар хулгайч луйварчин гомо .муу явахаар сайн үх .

4  |  0
УБ иргэд (66.181.161.29) 2025 оны 03 сарын 13

Новшийн хулгайч далд ороо

4  |  0
Top