Ирэх долоо хоногт Токио хотыг “Непартак” хар салхи дайрч болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24


Номхон далайд үүсээд буй “Непартак” хар салхи Японы Хоншю арлын зүг чиглэжээ. Цаашлаад олимпын наадам болж буй Токио хотод ирэх долоо хоногт хүрч болзошгүй байна гэж тус улсын Цаг уурын үндэсний хүрээлэн мэдээлжээ.

Урьдчилсан мэдээгээр, хар салхи ирэх мягмар эсвэл лхагва гарагт Японы нийслэл ойртож ирэх төлөвтэй байгаа аж. Одоогоор хар салхины дундаж хурд 15 м/с байгаа бөгөөд зарим үед 25 м/с-т хүрч байгаа гэнэ.

Хар салхины хурд ойрын хэдэн хоногт нэмэгдэж магадгүй гэж цар уурчид сэрэмжлүүлжээ.

“Непартак” нь энэ онд Номхон далайд үүсэж буй найм дахь удаагийн хар салхи юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top