Үерийн хамгаалалтын бүсэд газар олгохгүй байхыг үүрэг болголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс үер усны гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна. Нөхцөл байдал амаргүй байна.

Үерийн хамгаалалтын бүсэд л гэхэд 1098 айл, Сэлбэ голын сав газарт Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс газар олгосон 13081 айл, өрх байна.

Хотын дарга Сэлбэ гол орчимд Байгаль орчны үнэлгээ хийлгэж, голын хамгаалалтын бүсэд олгосон газрын захирамжийг цуцлах, үер усны гамшгаас хамгаалах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Сэлбэ голын ай савд нэмж газар олгохгүй байхыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд мөн үүрэг болгожээ. 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2025 оны 03 сарын 13

Үерийн хамгаалалтын бүсэд газар олгож байгаа нь цаагуураа хүмүшсийн амь насанд заналхийсэн үйлдэл мөн.

1  |  0
Top