ЗУЛ I Жүжигчин Л.Дэмидбаатар таалал төгсжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

 

Лхагвын Дэмидбаатар

(1966-2021)

Монголын тайз дэлгэцийн урлагийн нэрт төлөөлөгч, Сити их сургуулийн багш, Соёл урлагийн их сургуулийн докторант, багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Лхагвын Дэмидбаатар 2021 оны зургаадугаар сарын 08-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, Монголын соёл урлаг, боловсролын салбарт хүнд гарз тохиолоо.

Лхагвын Дэмидбаатар нь 1966 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Их уул суманд төржээ. Тэрээр 1989-1992 онд Улсын багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн кино-драмын ангид, 2002-2005 онд СУИС-ийн магистрантурт  суралцаж төгсчээ.

Жүжигчин Л.Дэмидбаатар нь 1992-2002 онд Улсын драмын академик театрт, 2004-2006 онд “Гэрэгэ интернэшнл” хамтлагт, 2007-2020 онд Улсын драмын эрдмийн театрт тус тус жүжигчнээр ажиллажээ.

1990 онд Гавьяат жүжигчин Л.Лхасүрэнгийн найруулсан Ж.Б.Мольерийн “Бэрд” сонгодог инээдмийн жүжгийн Клеантын дүрд тоглож, уран бүтээлийн гараагаа эхэлснээс хойш 27 жилийн дотор У.Шекспир “III Ричард Ван” жүжгийн ван Дорсэт, “Отелло” жүжгийн Яго, “Ромео Джулетта” жүжгийн Тибальт, К.Гольдони “Буудлын эзэн авхай” жүжгийн Тайж, Ж.Б.Мольер “Дон Жуан” жүжгийн Дон Жуан, Н.В.Гоголь “Амьгүй албат” жүжгийн Чичиков, В.Хюго “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн Гренгуар, Р.Тагур “Цусан тахилга” жүжгийн өвгөн Рахура, Ч. Ойдов “Далан худалч” жүжгийн Далай, С.Жаргалсайхан “Хаан түүх I, II, III” туульсын 3 ангит жүжгийн Цоонг түшмэл, төрийн сайд Гэрэгэ, Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” жүжгийн Бушива, Л.Толстойн “Анна Каренина” жүжгийн Стива зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог, драмын, орчин үеийн 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрүүдийг урлан бүтээхдээ он цаг, орчин нөхцөл харилцан адилгүй эдгээр янз бүрийн хүмүүсийн зан байдлын онцлогийг харгалзан, тухайн дүрдээ сэтгэл зүйн талаас нь нягт нямбай бодож урлан бүтээж “Дэмидбаатарын дүрүүд” гэж овоглох байр суурийг энэхүү бүтээлүүдээрээ олж чадсан авьяаслаг жүжигчин байлаа.

Л.Дэмидбаатар нь Улсын драмын эрдмийн театрын “Туйлшрал” 1991-2001 он хошин хөтөлбөр, хошин урлагийн театрт “Батзаяа ба түүний нөхөд”, “Өнгөт инээд” хамтлаг, “Х түц” продакшн зэрэг мэргэжлийн театр, продакшнуудыг хөгжихөд өөрийн хүч хөдөлмөр авьяас чадвараа дайчлан ажиллаж, Монголын хошин урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.

Тэрээр хошин урлагийн театрын тайзнаа бүтээсэн “Хортой алим ба хадам ээж 1”, “Хадам ээж 2”, “Хагархай Дэмчиг”, “Хуримын зууч”, “Амралтын амраг”, “Зиндаагаараа амьдаръя” зэрэг уран сайхны номеруудад шилдэг дүрүүдийг бүтээж эмгэнэл, инээдэм, гашуун элэглэл зэргийг иж бүрэн хослуулан урлаж чадсан 200 гаруй хошин дүрүүдийг бүтээсэн хошин урлагийн нэртэй мастер авьяаслаг жүжигчин байсан.

Л.Дэмидбаатар нь Монголын телевизийн анхны олон ангит бүтээл “Эзэнгүй айл” киноны Саруул, найруулагч Х.Дамдин “Эр хүн” киноны Цэгмид, Д.Сосорбарам “Гэнэн гурав” киноны Шоохууз, Ж.Биндэр “Далдхан хайр” киноны Гооёо, Х.Дамдин “Түгшүүрт шөнө” киноны Ахмад Төгсөө, Х.Уртнасан “Бурхны ерөөлөөр” киноны Лам Цэрэндорж, “Боловсрол суваг” телевизийн “Гурван найз” киноны Баасан ах, МҮОНРТ-ийн “Саятан болох дамжаа” киноны Явуу, “Босго тотго” киноны Паргиа Гавьж лам, Л.Эрдэнэбулган “Үхэж үл болно-Чингис хаан” киноны Нялх Сэнгүм зэрэг 30 гаруй дүрийг амжилттай бүтээсэн дэлгэцийн урлагийн чадварлаг уран бүтээлч билээ.

Л.Дэмидбаатар нь соёл, урлагийн боловсролын салбарт хүчин зүтгэж, 2005-2018 онд СУИС-ийн Театрын урлагийн сургуульд, 2018 оноос "Сити" их сургуульд багшилж, олон арван дипломын ажлуудыг удирдан В.И.Жамъяак “Ноён Амелькар”, Д.Батбаяр “Гэгээ”, А.Вампилов “Чулимскд болсон явдал”, Н.Ганхуяг “Удган модны домог” зэрэг жүжгийг найруулан тавьж, төв, орон нутгийн театрууд, хамтлаг продакшн, кино телевизийн салбарт ажиллаж буй уран бүтээлчид, шавь нарыг бэлтгэхэд мэдлэг боловсрол, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан эрхэм хүндтэй сурган хүмүүжүүлэгч, багш байлаа.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. 

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch(124.158.64.214) 2025 оны 03 сарын 13

Baktsinig delhin buh oron hilgej bga.Utgagui oilgolto bolioch! kovidig tohgui bga humus oilgoh heregtei! Hairan saihan hun.Um ma ni bad me hum...

1  |  0
Занга(202.179.25.239) 2025 оны 03 сарын 13

Ямар шалтгаанаар талийгч болсон юм бэ? Хүнд алуулсан уу, осолд орсон уу, өвчнөөр нас барсан уу, вакцины золиос болсон уу, яасан бэ?

2  |  1
иргэн(192.82.68.247) 2025 оны 03 сарын 13

Бvх юмыг вакцинтай холбож улс тержихее болцгоо хvмvvcээ.Ум ма ни бад мэ хум

3  |  0
Lil(192.82.84.204) 2025 оны 03 сарын 13

Uneheer haramsaltai. Hairan saihan junigchnee aldlaa. Maskaa zuugeerei. Vaccine hiilgesen ch gesn

5  |  0
zochin(202.179.26.192) 2025 оны 03 сарын 13

chun alachaa boli, zogsoo buren tun chiilgesen tanariin oruulj irsen Chyjaa bakzin schuudee ESaid Ouuynerdene chi ooroo uchee

3  |  1
bii(202.21.108.212) 2025 оны 03 сарын 13

um ma ni bADMI HUM.YAGAAD UNGURCHVUU HARAMSALTAI BN

2  |  0
зочин(59.153.114.218) 2025 оны 03 сарын 13

ум маани бадми хум

1  |  1
zochin(122.201.23.84) 2025 оны 03 сарын 13

um maani badmi hum

1  |  0
зочин(103.9.90.100) 2025 оны 03 сарын 13

Харамсалтай байна.Ум сайн амгалан болтугай

2  |  0
3-р сард(202.9.46.72) 2025 оны 03 сарын 13

Драмынхан бүгд ковид халдвар авсандаа

3  |  0
зочин(139.5.216.98) 2025 оны 03 сарын 13

2 тун вероцелл хийлгэсэн хүн ковид тусч хүндрээд байна. хэн хариуцах вэ. оюунэрдэнэ гэдэг тархи угаагч луйварчин бүх монголчуудыг хуурч хужаа вакцин шахсанаас ийм байдалд орж байна

13  |  3
Нэргүй(192.82.76.180) 2025 оны 03 сарын 13

Ум ма ни бад мэ хум

2  |  0
зочин(192.82.90.176) 2025 оны 03 сарын 13

маш сайхан эерэг жүжигчин яачихваа ум маани бадни хум

3  |  0
Ундрал(202.126.90.90) 2025 оны 03 сарын 13

Ум сайн амгалан болтугай \n

1  |  0
Um(66.181.191.87) 2025 оны 03 сарын 13

Um ma ni bad me hum

2  |  0
Zochin(192.82.83.54) 2025 оны 03 сарын 13

Ymar haramsaltai um be shn jujigchin bsn ymsan

2  |  0
Sudlaach(202.131.233.190) 2025 оны 03 сарын 13

Ум сайн амгалан болтугай.

1  |  0
Фэн(202.179.24.221) 2025 оны 03 сарын 13

Маш харамсалтай :(

1  |  0
овид(66.181.180.162) 2025 оны 03 сарын 13

Нэг баахан Төвд үгнүүд бичсэн хуурамч гарууд. Юугаар явчихваа, Корона л гэж битгий хэлээрэй дээ

3  |  3
зочин (202.170.66.4) 2025 оны 03 сарын 13

яачихваа гэнэт юу болов оо Ум Сайн Амгалан Болтугай Хүндэлж хайрлаж явдаг сайхан хүн маань тэнгэрт дэвшлээ харамсалтай юм \n

2  |  0
Zochin(202.21.109.58) 2025 оны 03 сарын 13

Um mani bad mi hum

1  |  1
ji(103.80.211.207) 2025 оны 03 сарын 13

Ум амгалан орших болтугайввв

1  |  0
Top