Д.Загдраднаа: Хөшигийн хөндийн замын хагаралд гүйцэтгэгч компани буруутай

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Хөшигийн хөндийн хурдны замд хагарал үүссэн асуудлаар албаны хүмүүс мэдээлэл хийлээ. 

140,3 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 400 орчим тэрбум төгрөгийн зээлийг БНХАУ-аас авч, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замтай болсон билээ. Хурдны зам тавих гэрээг БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК 2015 оны есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан байна. Ингээд 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байжээ.

Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 17-нд ашиглалтад хүлээн авсан уг замаар өнгөрсөн хоёр жилийн турш автомашин зорчоогүй гэхэд болно. Гэвч авто зам дагуу ямар учраас хагарал үүссэн асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаа дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “Замын эхлэл хэсгээс 24 км зайд, замын ирмэгээс 3,5 метр орчимд дагуу хагарал үүссэн. Үүссэн асуудалтай холбоотойгоор замын гүйцэтгэгч болон төслийн зөвлөх компанийнхан газар дээр нь очиж ажилласан. “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК, Зам тээврийн хөгжлийн төв хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад, ажиллаж байгаа. Ойрдын үед дүгнэлт гарна” гэлээ.


Ийнхүү тайлбар өгсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-Урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Урьдчилсан дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Нарийвчилсан дүгнэлт, хэмжилт хийгдээд явж байна. Цаг агаарын шалтгаанаас үүдсэн бол хөндлөн хагарал гардаг. Дагуу хагарал юунаас үүдэж гарсныг нарийн тогтоогоогүй байгаа.

-Хагарал хэзээнээс үүссэн бэ?

-Дагуу хагарал өнгөрсөн жилээс эхэлсэн. Тухайн үед нарийн хагарал үүсч эхэлсэн. Тухайн үед нөхөөс хийж, засварласан ч энэ жил дахин хагарал үүслээ. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани аргачлал, техникийн шалтгааныг тодруулаад явж байгаа. Зам дагуух онош тодорхойлох ажлын хэсэг байгуулагдсан. Жил гаруй хугацаанд хэмжилт, судалгаа хийсэн.

-Засварын зардлыг хаанаас гаргах вэ?

-Засварын зардлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Энэ хагарал бол гүйцэтгэгч компанийн буруу юм. Гүйцэтгэгч компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажил хийнэ гэж бидэнд мэдэгдсэн.

-Анх улсын комисс хүлээж авахад ийм асуудал үүсээгүй байсан уу?

-Улсын комисс 2019 оны есдүгээр сард манай яамны хяналт, шинжилгээний үнэлгээний даргатай хамт хүлээж авсан.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gvhh(175.223.2.136) 2025 оны 03 сарын 13

Gambir shig nimgen zam tavlhaar chin xagarlgvi yahavdee iim undur vneer xog xiij bx gej daxiad deerees n davxarlaj asfaly taviyl naad xyjaa naraaraa

2  |  0
000(114.129.101.102) 2025 оны 03 сарын 13

Япончуудаар бариулаа хариуцлага өндөр чанартай made china арай made Mongolian 2нийлвэл тэгээл гурил

2  |  0
МОНГОЛ(66.181.161.25) 2025 оны 03 сарын 13

Сайн ч муу ч өөрийнхөө компаниудад тендерийг өгч баймаар юмаа

2  |  0
Иргэн(59.153.113.65) 2025 оны 03 сарын 13

Чанартай гэж хүлээж аваад АВИЛГА авч идсэн байх магадлалтай Комиссын хулгайчуудыг шалга, хариуцлага тооц.

2  |  0
Зочин(85.218.48.83) 2025 оны 03 сарын 13

Arai gazar hudlultuus bolson bish biz?! Suuliin ued mash ou ih gazar hudlusun shuu.Manaih rrs tes huiten uyr amisgaltai gedgiig bodbol tootson bizdee,mongold min baitugai dulaan uur amisgaltai gazruyd ch bnga l zamaa uud ni tataad zasbarlaad l bh um

2  |  0
????(202.21.108.132) 2025 оны 03 сарын 13

Хучилт нь арай л нимгэн үү? Хурдны замын өнгө хучилт дор хаяж 10см баймаар юм

2  |  0
Иргэн(103.10.23.162) 2025 оны 03 сарын 13

Төсвийн хөрөнгөөр тоглохоо боль луйварчдаа

1  |  1
Буудая(103.26.193.121) 2025 оны 03 сарын 13

МАНАЙ ХУЛГАЙЧ НАР ХАХУУЛЬ АВНА, ЗАМЫН МӨНГӨНӨӨС ИДНЭ. ГҮЙЦЭТГЭГЧИДДЭЭ ЮМ ХЭЛЭХ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ НҮҮРГҮЙ. ХАХУУЛЬЧИД ХУЛГАЙЧДЫГ БУУДДАГ БОЛОЁ. ХҮН БОЛГОН АМИНДАА ХАЙРТАЙ

2  |  2
Зочин(203.91.115.52) 2025 оны 03 сарын 13

Ха ха. Хэрэв манайхны компани тэр тусмаа авилгадаад тендер гүйцэтгэсэн бол эд ингэж зоригтой дуугарахгүй дээ. Элэг хөших нь. Лүнгийн Зам-Очирын тендрийг снааж байна уу, та минь? Зам-Очир төсвийг нь 2 дахин гаргуулаад ч замаа дуусгаж чадахгүй байхад энэ лүд хэний сугыг хийгээд явж байсан бол доо?

1  |  0
иргэн(202.9.46.206) 2025 оны 03 сарын 13

ковер авалтгүй печени

1  |  0
Зочин(192.82.89.156) 2025 оны 03 сарын 13

Зам нь ийм байха нимэх буудлаа нээнэ гэж яриад байдаг Ундэсний замын кампаниудаа чадваржуулж оорсдоо хийдэг болмоор Хятадын энэ кампани урьд нь зам барьж байсан эсэх ТЕНДЕРИЙГ ЯАЖ ШАЛГАРУУЛСАН АТГ шалгах хэрэгтэй

2  |  0
Top