Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн ёслолын ХӨТӨЛБӨР

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Өнөөдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна.

Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог. Түүнчлэн Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна  янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон юм.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮРГЭЕ.

 
2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР

 
Өглөө

​​​05:00 - МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ (ТВ9 шууд дамжуулна​)

 
06:00 -  Сожин хурна \Гандан дуган\

07:00 - ​Бурхан багшийн чого хурна \Гандан дуган\


 
​​​​​​Бага үд

​​​​​09:00 Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах

09:05   Бурхан багшийн Ринсрэл залах \Батцагаан дуганы хоймрын шүтээнд\

09:15​​ Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө

09:25  ​Дуун тахил  /Морин хуурын чуулга/

09:35 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ

09:45​ Төр засгийн төлөөлөгч Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ

09:50​  Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ

09:53​  Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ

09:55​  АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.

10:05​  АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээ

10:15​​ Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал үйлдэнэ

-Исламын шашны төлөөлөл

-Үнэн алдартны шашны төлөөлөл

-Католик шашны төлөөлөл

10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээ Энэтхэг улс, Дармасала хотоос шууд дамжуулна​

11:00 ​  Түр завсарлага​

11:30​ МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана 

11:40​ ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртхуун сэдвээр айлдвар айлдана

11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна

12:00 ​Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана (МҮОНТ шууд дамжуулна)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2025 оны 03 сарын 13

Бурхан багшын дүйчэн гэж ямар хэл вэ. Түвдийн шашны баяр бидэнд хамаагүй. Бурханы шашинг ялгаврлан гадуурхаж байна. Ийсүсийн төрсөн өдрийг тэмдэглье. Аллахын төрсөн өдрийг тэмдэглье. Бас үхсэн өдрийг

1  |  0
Top