ЦАГ АГААР: Улаанбаатарт 6-8 хэм дулаан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээ хүргэе.

Улаанбаатар хот орчимд үүлэрхэг. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 градус дулаан. Багануур орчимд үүлэрхэг. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 градус дулаан байна. Тэрэлж орчимд үүлэрхэг. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Өдөртөө 6-8 градус дулаан байна.

 

2021 оны  тавдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top