“Чингис Хаан” нисэх буудлыг долоодугаар сарын 1-нд нээнэ

2021 оны 05 сарын 17
Засгийн газрын 2020 оны аравдугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор “Чингис Хаан” ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр нээх шийдвэр гарсан.
 
2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Чингис Хаан” ОУШНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн 7 дугаар хурал боллоо.
 
 
Хуралд ЗТХЯ, “Жайка” ОУ-ын байгууллага, ИНЕГ, ИНҮТ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон Агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл зэрэг 21 байгууллагын 39 гишүүн оролцлоо.
 
Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Чингис Хаан” ОУШНБ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн танилцуулга, холбогдох ажлууд, байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд болон нүүлгэн шилжүүлэх ажлын бэлэн байдлын талаар хэлэлцлээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.7) 2025 оны 03 сарын 13

Манайх CHINGGIS KHAAN гэж бичээд байхын ямар ”их мэдэгч” нь ингээд заагаад өгчихсөн юм бол уг нь зүгээр л CHINGIS HAAN л баймаар юм

1  |  0
зочин(192.82.86.149) 2025 оны 03 сарын 13

үхнэ үхнэ гэж үхрийн мах барна гэдэг үлгэртэй адил болж дээ

1  |  0
Top