Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээхээр төлөвлөж байгаа аж. УОК-ын хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагджээ. Уг журмаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авдагийг больж, 22-ноос эхлэн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авах шаардлагагүй болжээ.
Иргэдийг хот хооронд явуулахдаа вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон баримт дээр нь үндэслэн гаргана. Харин вакцинд хамрагдаагүй иргэн орон нутаг руу зорчихдоо PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай.
УОК-оос өчигдөр /2021.05.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Өнөөдрөөс /2021.05.15/ зарим салбарын үйл ажиллагааг нээхээр болжээ. Тухайлбал, кофе шопыг заал танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрлөө. Түүнчлэн бүх төрлийн сургалтын танхимыг 10 хүртэлх хүнтэй нээж болно. Үүнээс гадна фитнесс төв, бассейн зэргийг нээх шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл ( 1 )
PCR шинжилгээгээр зорчиж байгаа ч PCR шинжилгээ хэр үнэн гаргадаг юм бэ юм юм л ссонсож байна