Өмнөд Судан дахь монгол цэргүүд барьцаалагдсан иргэдийг аварчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан өнгөрсөн сарын 30-ны өдөр Афганистаны зургаан цэргийн алба хаагчийн амь насыг аврахад онцгой гавьяа байгуулж, дэлхийн орнуудын мөрдэс нэгт нөхдөөс нь талархал дэвшүүлсээр байна.
 

Тэгвэл Монгол Улсын энхийг сахиулагчдын баатарлаг гавьяа үүгээр зогсохгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мото буудлагын батальоны алба хаагчид орон нутгийн зэвсэглэсэн дээрэмчдэд барьцаалагдсан энгийн иргэдийг аварсан тухай мэдээ ирлээ.

Тодруулбал, “Юнити” секторын Маёом сууринаас Бентью суурины чиглэлд 2021 оны 03 сарын 31-ний өдөр түлш тээвэрлэж явсан НҮБ-ын түлшний гэрээт байгууллага болох “Тристарт” компанийн ажилчид болох Кени улсын 2 иргэнийг орон нутгийн зэвсэгт бүлэглэлийнхэн орон нутгийнхаа хууль бус шалган дээр саатуулан эд зүйлсийг нь дээрэмдэж, улмаар гурван хоногийн туршид хорьж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн юм.

Харин энэ үед НҮБ-ын мандатаар заагдсан холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын цэргийн багийн энхийг сахиулагчид шуурхай арга хэмжээ авч, зэвсэгт бүлэглэлийн этгээдүүдтэй хоёр талын уулзалт зохион байгуулж, ярилцсаны дүнд хоёр иргэний амь насыг аварч чадсан байна. Тухайн иргэд биедээ ил харагдах шарх авсан байсан учир Монгол цэргүүд цаг алдалгүй ажиллаж, уулзалтаа түргэтгэж, яаралтай суллаж авсан байна.

Барьцаалагдсан иргэдийн амь насыг зэвсэгт дээрэмчдээс аварч, НҮБ-ын эд хөрөнгийг хамгаалсан Монгол Улсын энхийг сахиулагчдад НҮБ-ын “UNMISS” ажиллагааны удирдлагууд, секторын штаб болон “Тристарт” компанийн удирдлагууд талархал илэрхийлж, “Хэрэв монгол цэргүүд тэднийг авраагүй бол үүсэх эрсдэл, аюул нь маш их байлаа. Баярлалаа, Монгол Улсын эрэлхэг дайчдад” хэмээн онцолжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
am(192.82.78.214) 2021 оны 04 сарын 02

Ene neg amsgaatai taarvai bugsundun shor shaah yumsan....

1  |  0
Зочин(66.181.178.54) 2021 оны 07 сарын 29

Зайлаа. Өмхий монголчууд

1  |  2
Zaya(192.82.70.85) 2021 оны 04 сарын 02

Eh ornii baharhal

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 02

Irj ekh oronoo yrvagchid ba olgiarkhyydaas chuluuluuj.Zasagiin gazart olgiarakh alyyrchin yrvagchid khychendegchid yyreleed bna odoo byr shongiikhon ikh khyrald syyj.Mongold shineer Khyrelsykhiin nyyts zasag ajilaad ikhellee.Mapyyd ylam gaarj bna.Erchyyl min i irj ekh oronoo chuluul gadaad dotoodiin olgiarkhyydaas.Myy er daind khuurnu gej.Khyniinytag yakah ekh oron chini balraad bna.MAN ba Mapyydiin bykh tolgoilogchid.Khyrelsykhiin medeld orchikholloo.

0  |  0
Зочин(203.98.76.16) 2021 оны 04 сарын 02

bravo!!!

1  |  0
Top