Хүчтэй шороон болон цасан шуурганы үеэр анхаарах ЗӨВЛӨМЖ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр  буюу 27-нд Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурах бол Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Цас орох нутгуудаар хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hfu(59.153.112.168) 2025 оны 03 сарын 13

Ажилгүй орк л орк гэж бичдэг үнэн юмаа

2  |  0
Цаг(202.179.27.171) 2025 оны 03 сарын 13

Өнөөдрөөс орон нутагруу гарах хөдөлгөөнийг 14 хоног хаасан тул оркуудыг цасан шуурганд амь эрсдэнэ гэж сэрэмжлүүлэх шаардлагагүй. Оркууд бохир заваан байдал бохир сэтгэхүйгээсээ болоод ковидоор амь эрсдэх магадлал маш өндөр гэдгийг өглөө бүр тэдэнд сануулж байх.

1  |  2
Top