Хүчтэй шуурганы улмаас баруун аймгуудын эрчим хүч ДОГОЛДЛОО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Цаг агаарын таагүй үзэгдэл, хүчтэй шуурганы улмаас  ОХУ-ын хилээс нааш 10 км-т 110 кВ-ын с-458 ЦДАШ -ын 216 дугаар тулгуур хугарч унаж, аваарын нөхцөл байдал үүсжээ.

Гэмтлийн улмаас  баруун бүс нутгийн хэрэглэгчдийн Цахилгаан эрчим хүч  тасарсан гэж Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас мэдээллээ.  Аваарыг засах шуурхай ажлын бригад бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна гэв.

Ховд,  Баян-Өлгий, Увс аймгийн төвийн нэгдүгээр зэрэглэлийн  хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top