
Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэе.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Гуравдугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 18-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. 15-нд ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 16-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл ( 0 )