Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Увсын зүүн, Ховд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Завханы нутгаар 14-ний өдөр Говь-Алтай Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28метр хүрч хүчтэй шороон болон цасан шуутга шуурч, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл болох төлөвтэй байна.
Энэ үеэр зарим газраар хур тунадас, нойтон цас орж, өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа үүсэх, зам, даваа цасанд боогдох, цасан болон шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хүний амь нас, эд хөрөнгөд аюултай нөхцөл үүсч болзошгүй байна. Иймд орон нутаг зорчих хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч өгөх хүсэлтийг Цаг уур орчны шинжилгээний газраас Зам тээврийн хөгжлийн сайдад хүргүүлжээ.

Сэтгэгдэл ( 10 )
энэ ардчилсан нийгэмээс феодалын нийгэм дээр\n
гэтэл энэ бүх зүйлийг татан буулгаж түрээсийн шинжтэй болгосон\n
бас дээр нь тухайн үед шинжлэх ухаан нь хөгжсөн азийн тэргүүлэгч орнуудын нэг байсан\n
монгол улсын эдийн засаг нь хүчирхэг байсан\n
тийм байхад энэ хэдэн хүний эрх ярьсан новшнуудаас л боллоо\n
нийт барилга байгууламжын гуравны нэг нь том үйлдвэр байсан. бас дээр нь ядуу хүн байхгүй боллвсролгүй хүн байхгүй бас боловсрол нь чанартай зэвсэгт хүин нь азидаа тэргүүлдэг байсан\n
монгол улс комминузмын үед хөгжиж байхад зориг элбэгдорж хоёр монголд ардчилал гаргасан\n
комминустуудаас биш харин лебралуудаас зайгаа авах хэрэгтэй\n
тийм шүү улс төрийн гамшиг бүхнээс аймшигтай
Цаг агаарын аюултай үзэгдэл бол улс төрийн аюултай үзэгдлээс хамаагүй дээр. Учруулах хохирол эрсдэл маш бага. Улс иөрийн одоогийн аюултай үзэгдэл нь олон хүний амь насыг эрсдэлд оруулж олон их наяд иөгрөгийн хөрөнгө үрэн таран хийж эдийн засаг, эрүүл мэндийг боймолж байгаа аюултай үзэгдэл юм. Шороон шуурганаас айх хэрэггүй. Коммунистуудаас зайгаа авөх нь чухал.