Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээ авч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

БГД-ийн 20 дугаар хороо, 5 шарын “Акума” төвийн хажууд "Шатахуун асгарсан" тухай дуудлага өнөөдөр 09:19 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллан, саармагжуулах ажлыг зохион байгуулж байна.

Шатахуун нь 100 м-ийн зайд асгарсан байсан бөгөөд шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top