Энэ сарын 15-нд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын VIII их хурал болсон.

Хуралд зориулсан цэргийн сүрт жагсаал Пхеньян хотын Ким Ир Сений нэрэмжит талбайд шөнө явагдсан юм.

Энэ жагсаалд “дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэг” гэгдэж буй Pukguksong-5 шумбагч хөлгийн баллистик пуужинг нийтэд танилцууллаа.

Энэ пуужин бол 2020 оны аравдугаар сарын жагсаал дээр гарсан Pukguksong-4 пуужингийн орчин үеийн сайжруулсан хувилбар нь юм.

Харин АНУ-ын аль ч өнцөгт хүрж чадна гэж мэдэгдсэн тив хоорондын пуужингуудаа жагсаалд гаргасангүй.

Хойд Солонгосын Залуу удирдагч Ким Жон Ун савхин пальто, үстэй малгайтай индэр дээрээс мэндчилж байлаа.












Сэтгэгдэл ( 4 )