Токиогийн удирдлагууд коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор онцгой байдал зарлах хүсэлтийг Засгийн газартаа тавихаар болсон.
Тэгвэл өнөөдөр /2021.01.02/ Японы Чиба, Сайтама, Канагава мужуудын эрх баригчид онцгой байдал зарлахыг Засгийн газартаа уриалахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“Kyodo” агентлагийн мэдээлснээр тэдний хамтарсан хүсэлтийг өнөөдөр Японы Эдийн засгийг сэргээх сайд Ясүтоши Нишимура, Токио хотын захирагч Юрико Коикэ нарыг уулзах үеэр танилцуулах аж.
Японд коронавирусний халдварын тархалт сар бүрд өмнөхөөсөө өссөөр байгаа юм. Тус улсад хоногт 3257 хүн өвчилж, нийт халдварын тоо 239 мянга давсан бол нас баралт 24 цагийн дотор 50-иар нэмэгдэж, 3342 болжээ.
Тус улсын эрх баригчид дотоодын аялал жуулчлалыг дэмжих “Go To Travel” хөтөлбөрөө нэгдүгээр сарын 11-нийг хүртэл зогсоож, том хотуудын нийтийн хоолны газруудыг ажлын цагаа багасгахыг уриалжээ.
