
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрсэлсүх “Ард иргэдээсээ нуух хаах зүйл байхгүй. Бүх мэдээллийг ил тод хэлнэ. Хэрэгжүүлж чадах зүйлээ чадна гэж хэлнэ, чадахгүйгээ чадахгүй гэж хэлнэ. Хүндрэлтэй цаг үед яарч сандарч, тэвдэж бачимдсан зүйл УОК дээр гарахыг үгүйсгэхгүй. Дарамттай байгаа ч гаргаж байгаа шийдвэрийг нягт чамбай тооцоо, судалгаатай гаргах ёстой” гэлээ.
Тэрбээр мөн төмөр замын дагуух аймгуудад коронавирусний халдвар тогтоогдож байгааг хэлэв.
Мөн отрын бүсэд байгаа малчдыг хөөж тууж болохгүй, газрыг хувьчлаагүй учир энэ бол манай уламжлалт арга барил гэлээ. Отрын бүсэд байгаа малчин иргэдийг хөөж туувал хариуцлага тооцно гэв.

Сэтгэгдэл ( 0 )