Махны тасагт зодоон болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Өнөөдөр /2020.11.11/ өглөөхөн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүнсний нөөц хангалттай байгааг мэдэгдсэн. Иймд иргэд аль болох олон нийтийн газраар явахгүй байх, хүнсний зохиомол хомсдол үүсгэхгүй байх чиглэлийг мэргэжлийн байгууллага өгч байгаа. 

Мэргэжлийн байгууллага зөвлөгөө өгсөөр байтал хүнсээ нөөцлөх гэсэн иргэд зах, худалдааны төвд хүний бөөгнөрөл үүсгэх, цаашлаад үнэ хөөрөгдүүлэх шалтгаан болж байна. 

Тухайлбал "Хүчит шонхор" зах дээр өчигдөр хонины нэг кг мах 5000-5500 төгрөг байсан бол өнөөдөр 7000 орчим төгрөг болж өсчээ. 

Үнэ өссөн байдлыг шүүмжилсэн иргэн махны худалдагчтай гар зөрүүлсэн тохиолдол ч гарсан байна. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pm(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Maxnii chenjiig ni 20sayaar torgochih busad ni oilgono biz

1  |  0
Ме(64.119.22.13) 2025 оны 03 сарын 13

70 сая малтай гэх, хэрэг алга. Малчдын гараас гууд авдаг зохицуулалт хэрэгтэй юм бна

1  |  0
Новшнууд(202.9.40.36) 2025 оны 03 сарын 13

Монголчууд бие биенээ шулж амьдардаг шдээ. Хар л даа. Өчигдөрхөн авчаач гээд гуйгаад явж бснаа өнөөдөр үнээ нэмсэн ч бх шиг. Өөрт нь Хоол болдог л юм бхдаа

4  |  0
Зочин(202.9.40.150) 2025 оны 03 сарын 13

Амьд үлдэхсэн гэсэн өчүүхэн бодолтой хүмүүс их хэмжээгээр хүнс нөөцөлж хомсдолыг бий болгож зохиомол үнийн хөөрөгдлийг бий болгож байгаа шүү

2  |  0
Агь(64.119.19.241) 2025 оны 03 сарын 13

Энэ шонхор захын махны үнэ хөөрөгдсөн хүнийг 20 саяаар торгочих тэгвэл бусад нь жишээ авч сэхээрнэ

3  |  0
ах(43.242.242.59) 2025 оны 03 сарын 13

махчдын буруу

3  |  0
Зочин(192.82.67.197) 2025 оны 03 сарын 13

Манай монголчууд ийм тэнэг нэг нэгнээ мөлжиж амьдарсан,үхэхээр бол бүгд л үхнэ ш дээ

7  |  0
Top