Авлига авсан сургуулийн эрхлэгчийг 10 жилийн ялаар ШИЙТГЭЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

БНХАУ-ын Анхуй мужийн Уламжлалт анагаах ухааны их сургуулийн эрхлэгч асан Ван Жиан нь 6 тэрбум гаруй юанийн авлигын хэргээр 10 жилийн ял сонсжээ.

Ван Жиан нь Ёс зүйн төв хорооноос авлигын хэргээр сэжиглэгдэн шалгагдсан их сургуулийн 30 гаруй албан тушаалтны нэг аж. Тэдгээрийн 70 гаруй хувь нь сургуулийн намын нарийн бичгийн дарга болон эрхлэгч албан тушаалтай байсан бөгөөд судлаачид Их сургуулийн удирдах албан тушаалтны дунд авлига байгаа нь энэ төрлийн авлигын онцлог шинж чанар гэдгийг дурджээ. Ван Жиан нь инженерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчтэй хамтран хэрэгжүүлэх сургуулийн төсөл хөтөлбөр болон албан хаагчдыг тушаал дэвшихэд нөлөөлж авлига авсан нь тогтоогдсон байна.

Их сургуулийн авлига нь албан тушаалтан томилох, ажилд авах, оюутан элсүүлэх, шалгалт авахаас гадна судалгаа шинжилгээг санхүүжүүлэх, сургуулийн барилгын дэд бүтэц, ложистикын асуудал, бусад байгууллагатай хамтран ажиллах хүрээнд ихэвчлэн тархсан талаар Бээжингийн их сургуулийн Төрийн нэгдмэл байдлын Судалгаа шинжилгээний төвийн Дэд дарга Жуан Дөшүй мэдээлжээ.

Эх сурвалж: АТГ

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.29) 2025 оны 03 сарын 13

Манайд үүнээс хэд илүү авилагч нар зөндөө бий

2  |  0
ЖДҮЧИДЭЭ БАРЬЖ ХОРИО(192.82.78.232) 2025 оны 03 сарын 13

ЯАГААД ИЙМ ЮМ БЭ ЖДҮЧТИДЭЭ ХОРИОЧ. СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ

2  |  0
иргэн (202.179.25.56) 2025 оны 03 сарын 13

манайд бол их л Ахадсан Яланд тооцогдоно, бараг Ял авахгүй ч байж мэднэ,

2  |  0
Ялгавартай ял...(202.9.40.167) 2025 оны 03 сарын 13

Ийм ялгавартай ялын бодлого яваад байдаг нь чухамхүү мөнөөх шударга ёсыг тогтоох төр засгийн амлалт уу? Арай үгүй байлгүй дээ. Олон тэрбумаар иргэд, олон нийтийг хохироосон нэгэн нь 40 саяаар торгуулаад байж байдаг нөгөө хэсэг нь 10 жилийн ял сонсоод байдаг чинь чухам л ялгаварлаж сорчлоод байгаагийн илрэл мөнөөсөө мөн дөө...

1  |  1
zochin (66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

shuuh haritsangui yal uguh yamaa

1  |  0
Зочин(202.126.89.111) 2025 оны 03 сарын 13

Манайд шүүхийн шийдвэрээр ажлаас халагдаад бүр төсөл дээр өндөр цалинтай ажиллаад явж бн.БМДИ дэд захирал басйан хүн.

1  |  0
sara(223.104.3.157) 2025 оны 03 сарын 13

mongold bol shuud yamand mest hudaldaj avah bh da.huuli heregjideg gazar oor bh yumoo gj

1  |  0
S(202.9.46.197) 2025 оны 03 сарын 13

Mgl bugd shorond orno

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

3-r surguuliin xacuulyvh avgai Soronzong ingej shuukh yumsan

2  |  0
ххн(59.153.112.133) 2025 оны 03 сарын 13

Улстөрч нь 40саяар торгуулдаг, жирийн иргэн нь 10 жил авдаг балай тогтолцоогоо болиочээ

2  |  2
Top