С.Чулуун: Циркийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх асуудлыг шийднэ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Соёлын сайд С.Чулуун циркийн хувьчлалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Байгалийн түүхийн музейг шинээр байгуулсны дараа Лениний музейг суллана. Энэ байранд Монголын уран зургийн галерей болон Дүрслэх урлагийн музейг нэгтгэж, нүүлгэн шилжүүлнэ. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг "Монгол кино" үйлдвэрийг Соёлын яам руу шилжүүлэх асуудлыг тавина.

Монголын циркчид дэлхийд эхний гуравт бичигдэх хэмжээний сайн уран бүтээлчидтэй. Гэтэл өнөөдөр майхан дотор, шороон дээр тоглож байна. Ажлын хэсэг судалж байгаад менежментын хувьчлалаар авсан хүмүүстэй уулзах байх. Циркийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. Гэрээнд циркийн үйл ажиллагаа тасралтгүй явуулах тухай заасан. Энэ заалт зөрчигдсөн эсэхийг ажлын хэсэг судалж байгаа" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.1) 2025 оны 03 сарын 13

Циркийг буцааж ав. Менежментийн хувьчлал гэж ер нь юу байдгийн төрийн нэртэй ард түмний өмчийг ердөө үнэгүй авах луйвар

1  |  0
Top