Аугаа их эх орны дайны хүнд жилүүдэд Оросын ард түмэнд Монголын тусламжийг хүргэлцэх үүрэг хүлээсэн С.Цэгмидийг бид “Фронт Цэгмид” гэдгээр нь андахгүй.
18 настайдаа анхны Улсын аварга малчин цол хүртэж, Аугаа их эх орны дайны үед Монголын ард түмний чин сэтгэлийн бэлгийн анхны цувааг ЗХУ-ын Улаан армийн фронтод хүргэлцсэн түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагналаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн түүхэн ойн өдөр буюу 2020 оны тавдугаар сарын 6-нд Монгол Улсын иргэн, өдгөө 98 настай Сүрэнхорлоогийн Цэгмидийг Ард түмнүүдийн хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлж, тус улсын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоор шагнах зарлиг гаргасан юм.
Шагналыг өнөөдөр (2020.10.06) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд гардуулан өглөө. Тэрбээр С.Цэгмид гуайг хүндэтгэн суудалд нь очиж, эрхэм шагналыг энгэрт нь зүүж өгсөн юм.
Дайны жилүүдэд Монголын ард түмний тусламж Оросын ард түмэнд сэтгэлийн болон үзэл санааны их дэмжлэг, урам зоригийн халуун илчтэй хамт хүрч байснаараа онцгой. Энэхүү түүхийн амьд гэрч болсон “Фронт” хэмээн хүндлэгддэг С.Цэгмид гуай шагналаа авахаар Дундговь аймгаас ирэх замдаа маш ихээр догдолж байснаа хэлж байлаа.





















Сэтгэгдэл ( 23 )
Saihan buuraid eruul enhiig husie,baharhaj omogshij baina.
Өндөр настай буурайг хараад бахдам юм өөрийнх нь хоолойг сонсох юмсан
Омогшил төрж байна. Урт амьсгаа аваад Сайхаан2 гэу хэлье даа.
Uneheer ogshij bn uu buuraidaaa urt nasalhiig erooe
Бидний бахархал. Эрүүл энх урт удаан наслаасай.
Хойт хөршийн найрамдлын харилцааг бэхжүүлэхэд монгол малчин бүсгүй чухал үүрэг өөртөө үүрч гүйцэтгэсэн юм. Эх орны төлөө амь биеэ үл хайрлан тулалдах оросын дайчдад сэтгэл санааны маш том урам дэмжлэг өгч байсан билээ. Дайны халуун голомт дээр морь унасан залуухан бүсгүй Оросын цэргийн баазад бууж монголын ард түмний бэлгийг хүргэж ирэхэд Оросын цэрэг үлгэр домог шиг байсан бус уу
Ёстой нүдээ олсон шагнал гэж энэ дээ.
Жинхэнэ баатар.Юун Бат Үүл 98 настай энэ сайхан буурлыг маш сайн баярлуулах хэрэгтэй.Одоо ингэж үлдсэн баатрууд үгүй байх ааа
үНЭХЭЭР ГАЙХАМШИГ МАНАЙХ ОДООХОН БААТАР ӨГӨӨЧЭЭ.\n
эрүүл энхийг хүсье.\n
Батүүлийн дэргэд жинхэнэ БААТАР юм даа.
Emeed odong dagaldaj yu irsen be
Буурай маань урт насалж удаан жаргаарай.
Дэлхийн дайныг нүдээрээ үзсэн эмээ бна ямар сайхан юм бэ их баярлаж байх шиг
Энэ буурайгийн үеийнхэн гэж бараг үгүй.Энэ бол үнэхээр алтан буян юм даа.уртаслаарай
Эрүүл урт наслаарай
O
egch min ta 100 naslaarai.minii eejees 10 egch hun bn.
сайхан буурай эх оронч мундаг дайчин бж
буянтай баяр хүргэе. та монгл улсын бахархал шүү.
Үнэхээр бахарахмаар эмээ шүү .Урт наслаж удаан жаргаарай та
saak
baharhmaar byantai buural , eryyl enh urt udaan naslaarai