Тайландын тэрбумтны өв залгамжлагчийг Интерполоор хайж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Эрч хүч сэргээгч Red Bull ундаагаар тэрбумтан болсон Чалерм Ёвидхьягийн ач хүү Ворают Ёвидхьяг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ.

Түүнийг энэ сарын 04-ний өдрөөс эхлэн Интерполын “улаан жагсаалт”-д оруулж хайж эхэлсэн байна.

Тэрээр 2012 онд Феррари машинаараа цагдаагийн офицерийг мөргөж хэргийн газраас зугтсан юм. Машинд мөргүүлсэн цагдаагийн офицер газар дээрээ амь алдсан билээ.

Өнгөрсөн долоодугаар сард түүнд холбогдох хэргийг Тайландын цагдаагийн газраас хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийн шүүмжлэлийг ихээр дагуулсан юм.

Гэсэн ч Тайландын Прокурорын газраас түүний хэргийг дахин нээж машин жолоодох үедээ мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, хүний амь нас хохироосон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан билээ.

Тайландын үндэсний цагдаагийн газар уг хэргийг илрүүлэх зорилгоор Интерполтой хамтран олон улс даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Чалерм Ёвидхья нь 20.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Тайландын хоёр дахь тэрбумтанд тооцогддог юм.
 


Эх сурвалж: SCMP

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top