Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, “Номгон Санчир” группийн Ерөнхий захирал А.Адьяасүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшиж, гишүүн болоод байгаа билээ.
Арав гаруй жил авто тээврийн салбарт ажиллаж ирсэн гэх шинэ гишүүн Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт - БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт хийдэг таван аж ахуйн нэгжтэй.
Тэгвэл А.Адьяасүрэн дээрх компаниуддаа нүүрс тээврийн С зөвшөөрөл авахаар бусдад авлига өгсөн байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тодруулбал, түүнийг Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний газрын нэр бүхий албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүрс тээврийн зөвшөөрөлтэй холбоотойгоор АТҮТ-ийн гурван ч албан тушаалтныг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн ба шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн хувьцаа эзэмшдэг компаниудыг нэрлэсэн байдаг бөгөөд эдгээр компанийг дөрөв нь 2020 оны хоёрдугаар улиралд Гашуунсухайт-Ганц мод чиглэлд нүүрс тээврийн С зөвшөөрөл авсан байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гишүүн А.Адьяасүрэнгийн 20 хувийг нь эзэмшдэг “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэгдэх ба эдгээр хөрөнгө оруулагчдын санхүүжилтээр УИХ-ын сонгуульд оролцож, намдаа хандив өгсөн гэх мэдээлэл ч гараад байна.
Сэтгэгдэл ( 13 )
chudal medeelel tugeechee zogsoo !!!
ene chini xarin ix no toi xvvxen bishvv shalgax tsag irex bailgvi de olonii vg ortoi gej
Ийм хяталын янхануудаа шалгахгүй мөртлөө жаахан зээл авч юм хийсэн компаниудаа шалгаад зовоогоод байхаа болиочээ АТГ
энэ унэн шуу . АТУГ хууль бус юм их хийсэн. Одоо сэжуур нь гарсан бол сайн шалгаарай
Мэдээж авилга байгаа даа
Нүүрсний тээвэрт манангийн олон дарга нарын компани тээвэр хийдэг гэсэн авилгал өгөхгүй бол дундуур нь шургаж орж чаддаггүй биз.
МАН ын хүнээ шийтгэхгүй
Бид 5 Толгойн хувьцаа эзэмшигч хэрвээ тэр компани авигал өгсөн буюу авбал бид буруутах уу наад нөхөр чинь хувьцаа эзэмшиж авсан ашгаа өөрийнхөө юманд зарцуулж тэр бидэнд ямар хамаатай юм. Компани авилгал өгсөн бол компани эзэн нь шалгагдах болохоос хувьцаа эзэмшигч шалгагдах ёсгүй. Авилгал өгтөл дарамталдаг төрийн байгууллагаа л сайн шалга тэрнээс биш компаниудад авилгал өгөөд байх илүүдээ гарсан мөнгө компаниудад байхгүй шүү дээ
энэ мэтийн асуудалтай хүмүүсийг л сонгосон шүү дээ ард олон ийм хүмүүс улсын тѳлѳѳ байна гэж байхгүй л болов уу
Өгсөн биш. Өгтөл нь дарамт, шантаач үзүүлсэн гэсэн үг. Ажлаа явуулахын тулд аргагүй байдалд орох нь их.